Орон сууц
Гэр
Монгол
гэр
Гэр ахуй нь Төв Азийн нүүдэлчин
ард түмний уламжлалт гэр сууц юм.
Гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын
гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн
зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ.
Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон
тодотголыг гэрт өгсөн байдаг.
XIII зууны монголчуудын
гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр
тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай
тэмдэглэсэн нь буй. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн
ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг.
Монгол гэрийн хээ угалз
Монгол гэрийн хээ угалз
чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр
чимэглэдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй, хээ чимэггүй болон
будгаар будсан, ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд
өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн
дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн
дотор хэт хурц байлгахгүйн үүднээс уньны цээжийг ногоон өнгөөр тайвшруулан
гэрийн дотор бусад өнгөний зохицлыг бүрдүүлдэг онцлогтой. Монгол хээ маш олон
янз байна. Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх
нь улаан ба улаан хүрэн (тооно, багана, унь, хаалга), харин зөвхөн унины цээж
зэрэг хэсэг ногоон байдаг.
Монгол хээ дүрслэлийн
шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа
авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл
тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга
эвэр, аргаль эвэр, сүлжээ угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн
юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж, үүлэн хээ, усан хээ гэх
мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон
байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай
өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл,
билэгдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.
Монгол гэрийн бүтэц
Гэр нь яс мод болон
бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж
байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс
бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь
онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь унь, тооно, хана, хаалганаас
бүрдэнэ. Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон
хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх,
дээвэр, туурга, үүд зэрэг байна.
Монгол гэрийн бүтцэд орох
хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад
хөнгөн, нүүж суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг
дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг
бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн
болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг
эртний хүмүүс эрж хайжээ. Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий
болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас
хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж
болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан
байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж
битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана.
Үүнээс гадна эдгээр
хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд
нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц дэх
хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс
хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн
хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Угсралтын үед ханын
толгойг буруу (доош) харуулж, гэрийн тооныг буруу харуулан барих гэх мэт явдал
гадаадын хүмүүст болон Монгол хүмүүст ч тохиолдоно.
Гэрийн мод
1.
Хана
2.
Хаалга
3.
Тооно
4.
Багана
5.
Унь
6.
Шал
Гэрийн бүрээс
1.
Цаваг
2.
Дээвэр
3.
Туурга
4.
Гэрийн гадуур цагаан бүрээс
5.
Өрх
Хувцас
Үүнийг археологийн олдвор, эд өлөг, хөрөг болон гэрэл зургийн дурсгалуудаас мэдэж болно. Тухайлбал, хадны сүг зургаас шинэ чулуун зэвсгийн үеийн нэвсгэр хормойтой хувцастай бүжиглэж буй хүн, хүрлийн үеийн дуулга малгай өмсөж, хутга зүүсэн тулаанч, анчин эр, Түрэгийн үе, Монголын үеийн хүн чулуунаас тухайн үеийн хүмүүсийн дээл малгайны хийц, Монголын үеийн оршуулгаас ноён хүний малгай, дээл, гутал, Юан гүрний үеийн хөрөг зургаас Монголын хаад, хатдын малгай, дээл өмсгөл зүүлт, ХIХ-ХХ зууны эхэн үеийн Монголоор дайран өнгөрсөн жуулчид, Монголд ажиллаж байсан гэрэл зургийн газарт сүүдэрлүүлсэн гэрэл зургуудаас монголчууд бидний хувцасны соёлын гайхамшигт түүхийг харж болно.
Манжийн ноёрхлын үед монголчуудын хувцсанд нилээд өөрчлөлт гарч ноёд нь хан, ван, бэйл, бэйс, гүн гэх мэт зэрэг дэвээр ялгарч, тайж нар 1-4 зэрэг, бичгийн болон цэргийн түшмэд 1-9 зэрэгтэй болж, хоорондоо малгай, жинс, дээл хүрэм, фүс, эрих, дэвсгэрийн өнгө зэргээр ялгагдах болжээ. ХХ зууны эхэн үед монгол дээлийг босоо захтай, дөрвөлжин зөв энгэртэй, нударга бүхий урт ханцуйтай хийх болж зах, энгэр, ханцуйны ирмэгийг өөр өнгийн бөс, даавуугаар эмжих болсон. Мөн эрэгтэй хүний дээл, эмэгтэй хүний дээл нь эмжээр, товч, зах, энгэр гэх мэт олон зүйлээрээ ялгаатай. Олон ястангуудын дээл, хувцас нь эмжээр, хийцээрээ өөр өөрийн онцлогтой. Жишээ нь, баруун монголд эрэгтэй хүний дээлний зах, энгэр, сум хормой өргөн эмжээртэй байхад, буриад, дархад дээлний энгэр нь олон өнгийн эмжээртэй, торгууд дээл нь өргөн хар эмжээртэй, халх, буриад, дарьганга эхнэр хүний өмсдөг ууж нь өөр хоорондоо бас л загвар хийцээрээ ялгаатай. Монголын ястангуудын хувцас гоёлын гол ялгаа нь малгай, дээлийн энгэр, эмжээр, тоног, нударга, уужны мөр, гутал, үсний хэв маяг, чимэг зүүлтээсээ тод харагддаг гэх мэт олон нарийн зүйлийг цааш дурдаж болох юм...
Дээл, хувцас, хавар, зун, намар, өвлийн гээд олон янз байдаг. Хүйтэн сэрүүний улиралд ишгэн дээл, хурган дээл, сэгсүүргэн дээл, азарган нэхий дээл, дулааны улиралд тэрлэг, хөвөнтэй дээл, дан богино монгол цамц өмсөх жишээтэй. Дээлийн гадуур өмсдөг хүрэм, ууж, цэмбэн цув, хошмогтой хантааз, дах зэргийг янз бүрийн амьтны арьс, торго, бөс даавуу, даалимбаар хийдэг аж. Монгол дээл хувцасны ялгаа, түүхэн хөгжийг бид Үндэсний түүхийн музей, Богд хааны музей гэх зэрэг газруудаас бодитойгоор харж болох юм.
Монголчууд бидний хувцас нь уламжлалт соёл, зан заншил, угсаатан, ястны өвөрмөц онцлогийг тод харуулсан биет соёлын томоохон элемент болохын дээр сайхан морь, мөнгөн эмээл, хазаар, малгай, дээл, хөөрөг, хэт хутга тэргүүтэнг монгол эр хүнээс салангид ойлгож болохгүй шиг, төгс сайхан бүсгүйг толгойн гоёл, хосолж жигдэрсэн уран хийцтэй монгол үндэсний хувцас чимэглэлгүйгээр төсөөлөхөд туйлын бэрх гэлтэй. Дархан хүний бурхан ухаанаар хийсэн алт, мөнгөн чимэглэлүүд, үйлэнд урнаа илчэлсэн монгол загвар, донж, маягийг шингээсэн хувцаснууд бүгд нийлэн нэгэн иж болж, монгол гэсэн үндэстэний хувцасны соёлыг бүрдүүлсэн нь жуулчдын нүдийг хужирлан, зургийн хальсанд нь шингээгдэн, аялалын тэмдэглэлийг нь чимсээр иржээ.Монголчууд
Мандах төрийн малгай
Дэвжих төрийн дээл
Хан төрийн ханжаар
Тулах төрийн гутал хэмээн хэлэлцдэг нь учиртай биз. Тиймээс ч манай ард түмэн хэзээнээс төр ёсны хувцсыг машид эрхэмлэн, дээдлэн хүндэтгэж төр ёсны арга хэмжээ, төрийн орд яамлах, орох зэрэгт нарийн дэг журмыг баримталдаг байсан аж.
Архивын баримтаас үзэхүл: 1912 оны 3 сарын 26 нд Дотоод яаманд Сэцэн хан аймгийн бэйлийн зэрэг түшээ гүн Цэрэнням ирэхдээ хятад янзын оноотой нударгагүй дээл, бүс, хүрэм өмсөж ирснийг тус яамнаас энэ мэт ихээхэн түшмэл хүмүүс ийнхүү төв ёсны хувцас хэрэглэхгүй, бус улсын худалдааны хүний хувцас хэрэглэн явах нь даруй өөр учир хэмээн Богд хаанд буруушаан айлтгаж, Зарлигаар шийтгүүлж байжээ.
Энэ тухай архивын баримтанд дурдахдаа << Энэ болбоос ёсыг мэдэх, журмыг эрхэмлэх хэрэг өнгөрүүлсэн ихээхэн тушаалын хүн мөн. Улс төрийн яамнаа чухал хэргээр одоход чингэж зохис бус хувцас хэрэглэн явсан нь даруй нийлэлцсэнгүй, энэ мэтийг энгийн болгон өнгөрүүлбээс хойч өдрийн дууриан явах муу суртлыг арилган үл чадах тул боолчууд бусад яамтай зөвлөлдөж, цөм санаа нийлэлцсэн бөгөөд энэ хэргийн бэйлийн зэрэг түшээ гүн Цэрэннямыг зохисыг нь үзэж зургаан сарын засгийн пүнлүү хасаж энэ нэгэн удаа хөнгөн цээрлэл үзүүлэн дүрэм үзэмж илэрхийлж, харьяат зохих газруудад тодорхойлон тушааж, үүнээс урагш аливаа их, бага түшмэл жинхэнэ албаны хэргээр яамны газар ирэхэд ийнхүү зохис бус хувцас хэрэглэн явахыг цаазлан зогсоож, цөм төв ёст хувцас хэрэглүүлэн дагаж шийтгүүлбээс нийлэлцэх ба үл нийлэлцэх явдлыг зүй нь хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Зарлигийг гуйн дагаж явуулбаас зохихын тулд гуйх нь, Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургах ажааму. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд, мөнхүү сарын арванд хүлээн авсан уг нугалбарт Улаан бийрээр цохсон Зарлиг, Гуйсан ёсоор болгогтун нийтээр зарла, хожим ийм явах нь буй аваас хүнд цээрлэл үзүүлэгтүн >> хэмээжээ.
Хоол ундаа
Монголчуудын бүр Хүннү улсын үеэс,
магадгүй түүнээс ч өмнөөс тариалж ирсэн амуу будаа нь буудай, арвай, бог,
хошуу, гурвалжин будаа гэсэн таван зүйл болох бөгөөд эдгээрээс бог будааг анх
Ази тивд, тэр тусмаа Монгол нутагт тариалж байжээ гэсэн таамаглалыг эрдэмтэн
судлаачид дэвшүүлдэг бөгөөд арвайг тарималжуулсан хоёр дахь эх орон бол Монгол
гэж үздэг. Түүнчлэн “Улаан буудай” гэдэг нэр ч улаан түрүүтэй жижиг үртэй
монголын буудайнаас гаралтай гэсэн таамаглал ч байдаг. Харин цагаан будааг
гаднаас авч хэрэглэдэг байсан бөгөөд өмнөд Хятадаас эзэнт гүрний нийслэлд
хүртэл тээвэрлэх сувгийг Хубилай хаан барьж байгуулсан байна.
Монголчууд эрт дээр үеэс арвайн цэвэрлэсэн үрийг хуурч
тээрэмдэн шигшиж арвайн гурил хийхийн сацуу арвайн хөц будаа хийж хоол
хүнсэндээ өргөн хэрэглэж иржээ. Түүнчлэн хөх тарианы гурилаар талхан
бүтээгдэхүүн, бог будаагаар чангаамал хийж өдөр тутмын хоол хүнсэндээ
хэрэглэдэг байна.Буудайн гурил нь монголчуудын хоол хүнсний хэрэглээнд зонхилох
байр суурь эзэлнэ. Буудайн гурилыг мах, сүүн хоолны хольц болгон хэрэглэхээс
гадна олон төрөл зүйл боов, боорцог, талх, гурилан бүтээгдэхүүн хийдэг. Монгол
боов боорцгийг сайтар нухаж, нягтруулж их хэмжээний шар тос, эсвэл өөхөн тосонд
чанаж хийдэг тул өлтэй, аяны хүнс, аяганы хийц байдлаар хэрэглэхэд тохиромжтойн
дээр удаан хадгалагдах чанартайгаараа онцлог хүнс юм.
Монголчууд нэлээд дээр үеэс хүнсний ногоо тариалж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн зарим баримт бий. Монголчуудын хүнсний ногоо тариалж байсан гол нутаг нь одоогийн Завхан аймгийн Улиастай хотын ногоон хашаа орчим, Ховд аймгийн Буянт, Булган голын сав нутаг бөгөөд бүр 1700-гаад оны дунд үе, түүнээс ч өмнө шар манжин зэргийг тариалж байжээ. Түүнчлэн XIX зууны сүүлч үеэс эхлэн манай оронд шар луувангийн тариалалт нэлээд хэмжээнд явагдах болсон байна. Өөр нэг сонин баримт бол одоогоос 200 гаруй жилийн тэртээ одоогийн Баянхонгор аймгийн нутагт орших Түйн голын хөвөөнд хэмх тариалж байсан тухай баримт бий. Монголд лоолийг 1940 оны үеэс эхлэн тариалсан түүхтэй бөгөөд гуаны төрлийн ногооны төрөл болох шийгуа, амтат гуа нь Хятад, Бага Азийн орнуудаар дамжиж дэлгэрсэн ба хожим нь амтат гуа, шийгуаг эхлээд Ховд, дараа нь Увс аймаг, Говь-Алтайн Шарга, Дорнодын Халх гол, Дорноговийн Сайншанд, Мандах сум, Баянхонгорын Эхийн гол, Сэлэнгийн Шаамар зэрэг нутгуудад их хэмжээгээр тариалах болжээ. Хүнсний ногооны хамгийн түгээмэл төрөл болох төмс, байцаа, лууван, манжин, сонгино зэргийг 1950-иад оны сүүлч, 1960-аад оноос эхлэн хаа сайгүй өргөн тариалж ургуулах болсноор
монголчуудын хоол хүнсний хэрэглээг төмс, хүнсний
ногоогүйгээр төсөөлөх аргагүй болсон билээ.
Монголчууд нэлээд дээр үеэс хүнсний ногоо тариалж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн зарим баримт бий. Монголчуудын хүнсний ногоо тариалж байсан гол нутаг нь одоогийн Завхан аймгийн Улиастай хотын ногоон хашаа орчим, Ховд аймгийн Буянт, Булган голын сав нутаг бөгөөд бүр 1700-гаад оны дунд үе, түүнээс ч өмнө шар манжин зэргийг тариалж байжээ. Түүнчлэн XIX зууны сүүлч үеэс эхлэн манай оронд шар луувангийн тариалалт нэлээд хэмжээнд явагдах болсон байна. Өөр нэг сонин баримт бол одоогоос 200 гаруй жилийн тэртээ одоогийн Баянхонгор аймгийн нутагт орших Түйн голын хөвөөнд хэмх тариалж байсан тухай баримт бий. Монголд лоолийг 1940 оны үеэс эхлэн тариалсан түүхтэй бөгөөд гуаны төрлийн ногооны төрөл болох шийгуа, амтат гуа нь Хятад, Бага Азийн орнуудаар дамжиж дэлгэрсэн ба хожим нь амтат гуа, шийгуаг эхлээд Ховд, дараа нь Увс аймаг, Говь-Алтайн Шарга, Дорнодын Халх гол, Дорноговийн Сайншанд, Мандах сум, Баянхонгорын Эхийн гол, Сэлэнгийн Шаамар зэрэг нутгуудад их хэмжээгээр тариалах болжээ. Хүнсний ногооны хамгийн түгээмэл төрөл болох төмс, байцаа, лууван, манжин, сонгино зэргийг 1950-иад оны сүүлч, 1960-аад оноос эхлэн хаа сайгүй өргөн тариалж ургуулах болсноор